Гамшгаас хамгаалах бэлэн байдлын дадлага сургуулилт зохион байгуулав

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, газар хөдлөлтийн талаарх ерөнхий ойлголт, аюулаас урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн өмнө, дараа ямар арга хэмжээ авах, өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах талаарх дадлага сургуулилтыг Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран зохион байгууллаа.